
“Манчестер Сити” клубын хөлбөмбөгийн асуудал хариуцсан захирал Брайн Марвуд тус цогцолборыг багийн цаашдын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх томоохон хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Удаан хугацаанд оршин тогтнох, тогтмол амжилтын үндсэн болсон 10 жилийн зорилтот төвөвлөгөөний нэгээхэн хэсэг нь дээрх төсөл ажээ.
“Сити”-гийн зүгээс “Арсенал”, “Барселона”, “Аякс” зэрэг хөлбөмбөгийн ертөнцийн “акулууд”-аас гадна, “Нью-Йорк Жайантс”, “ЛА Лейкерс”, “Нью-Йорк Никс” зэрэг томоохон багууд, мөн Австралийн спортын институтад албаны хүмүүсээ илгээж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд туршлага судалсны үндсэн дээр бэлтгэл сургуулилтын төгс цогцолборыг барихаар шийдсэн байна. Төслийн удирдагч Ник Смит ч ажлынхаа үр дүнг тун ч өөдрөгөөр төсөөлж буйгаа илэрхийлжээ.