R&B дуучин Ne-Yo давхар баяр тэмдэглэжээ. Дуучны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Ne-Yo найз бүсгүйтэйгээ сүй тавьсан баяраа тэмдэглэж амжаагүй байхад сүйт бүсгүй нь түүнд хоёр дахь хүүхдийг нь тээж буйгаа хэлж дахин баярлуулсан гэнэ. Жаргалтай хос өнгөрсөн арваннэгдүгээр сард анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн билээ. Дуучин Ne-Yo-гийн гаргасан хоёр цомог АНУ даяар хамгийн их зарагдсан цомог болсон юм. Гэр бүлээ үргэлж нэгдүгээрт тавьдаг дуучин шинэ хүний сургийг сонсоод хөл нь газар хүрэхгүй баярласан гэнэ. Тэрбээр “Энэ хорвоод мэндлэх гэж буй тэр жаахан амьтны төлөө би бүхнийг хийхэд бэлэн. Миний амьдрал, миний ертөнц түүнийх” гэж ярьсан байна.
Н.Энх