Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Гал улаан Ч.Ундрал

Энэ намар тод гал улаан, улбар шар, шар өнгө мода болж байгаа. Энэ жишгээр урлаг соёлын одод ч улаан, улбар шар өнгөөр гангарах болжээ. Саяхан л гэхэд дуучин Т.Ариунаа “Домгийн өглөө” кино клипний нээлтэн дээрээ улбар шар өнгийн даашинзаар гангарсан бол өчигдөр “Өргөө” кино теарт“Франц үнсэлт” киноны нээлтэн дээр жүжигчин Ч.Ундрал гал улаан өнгөөр бусдаас ялгарч байв. Тэрбээр киноны нээлтэд найз дуучин Номикогийн хамт ирсэн бөгөөд гал улаан өнгийн богино дэрвэгэр хормойтой цувыг улаан туфлитэй хослуулан өмсчээ. Өдгөө Улсын драмын эрдмийн театрын маркетингийн албаны даргаар ажиллаж буй жүжигчин Ч.Ундралын гал улаан сонголт олны харааг булааж байсан бол “N Fashion” дэлгүүрийн дэгжин эзэгтэй, дуучин Номико хар цагаан өнгийн мини даашинзыг цагаан туфлитэй хослуулсан байлаа.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж