Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 23

Дөрөвдүгээр сарын 23-ны баяр

Дэлхийн уран зохиолд бэлгэдэл болсон дөрөвдүгээр 23 Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдрөөр  (World Book and Copyright Day) зарлагдсан нь учиртай. Эртний 1616 оны энэ өдөр М. Сервантес, У. Шекспир ба Инка Гарсиласо де ла Вега нарын цуутнууд ертөнцийг орхисон ба мөн энэ өдөр  Морис Дрюон, X. Лакснесс, Ж. Пла ба Мануэль Мехиа Вальехо нар төрж байжээ. Парис хотноо 1995 онд хуралдсан ЮНЕСКО-гийн бага хурал яг энэ өдрийг Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдрөөр зарлан ном ба түүнийг уншигчдад бэлэг барихаар шийдсэн байна. Мөн энэ өдөр хүүхэд залуусын уран зохиолд Тэвчээрлэлтийн жишгийг сурталчилсаны төлөөх ЮНЕСКО-гийн шагналыг олгож байхаар шийдсэн байна.

Испаничууд гэгээн Валентины өдөртөй адил өөрсдийн гэгээн Гоергийн өдрийг (La Diada de Sant Jordi)  тэмдэглэдэг.  Сан-Хордийн баяраа тэд хайр сэтгэлтнүүдийн өдөр (The Day of Lovers)  гэж бас нэрлэдэг. Яг нэг өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Мигель де Сервантес (Miguel de Cervantes) ба \Уильям Шекспир (William Shakespeare) хоёрын дурсгалын өдрийг хайр сэтгэлтэй холбож өгөхөөр номын  худалдагч нар энэ баярыг 1923 оноос хойш алдаршуулан сурталчилж иржээ.

 Үйл явдал

МЭӨ 181 ОН. Энэ өдөр Ром хотноо Венера бурхны хоёр дахь сүм нээгджээ. Тэр нь Ромын биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн шүтээний газар болсон учир энэ өдрийг биеэ үнэлэгчдийн өдөр  гэж нэрлэдэг байжээ.

1564 ОН. Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспир гар үйлдвэрлэгч, наймаачин Жон Шекспирийн гэрт төржээ. Хэл бичгийн сургуульд суралцан латин хэлийг эзэмшсэн байлаа. 1580 оны сүүлчээс Уильям жүжигчин болоод анхныхаа жүжгийг бичиж эхэлсэн гэдэг. 1594 онд “Лорд- камергерын театрын хамт олон”-ны хувь нийлүүлэгч болжээ. 1612 оны хавьд төрсөн хот Стратфордод ирэн нас бартлаа дөрвөн жил тэнд амьдарчээ. Дэлгэрэнгүй намтар байхгүй учир түүний зохиолуудыг Бэкон, Ретленд, Оксфорд, жүжгийн зохиолч К,Марго нарын гэсэн таамаглал их гарч байлаа. “Венера ба Адонис” (1593), “Лукреция” (1594)  гэсэн бүтээлүүд нь түүнд яруу найрагчийн алдрыг авчирсан юм. 1592-1600 онуудын хооронд 154 сонет бичжээ. Шекспирийн жүжгийн зохиолын санд 37 жүжиг бий. Сонгодог жүжгүүд нь “Макбет”, “Отелло”, “Лир ван”, “Данийн жонон Гамлет”. Шекспирийн  уран бүтээл нь сэргэн мандлын үеийн бүх өнгө аясыг өөртөө шингээсэн юм. Алдагт энэ хүний төрсөн өдөр нь эргэлзээтэй байдаг ч 1616 оны дөрөвдүгээр  сарын 23-нд нас барсан нь эргэлзээгүй юм.

1907 ОН. Жек Лондон нэрээр олонд танил Жон Гриффит хоёр дарвуулт хөлөг онгоцоор дэлхийг тойрохоор гарчээ. Энэ нь түүний анхны аялал биш байв. Тэрээр амлуулсан эх Женнигээс мөнгө зээлдэн согтуу усан цэргээс завийг нь аваад далайн аянд 15 настай байхдаа  гарч байв. “Энэ залуу замаа алдлаа. Архинд орж үхнэ. Эсвэл хүн ална” гэж хүмүүс ярьдаг байв. Тэдний хэн нь ч түүний төгсгөлийг таагаагүй юм. Нэр алдартай зохиолч 41 насандаа их хэмжээний морфин өөртөө тарин Лондонд амиа хорложээ.

1908 ОН.
Москвагийн түүхэнд хамгийн хүчтэй үер болсон байна. Москва голын усны төвшин 8,8 метрээр нэмэгдэн хотын төвийн олон газар усанд автсан байжээ. Хотын цахилгаан станц ажиллахгүй болсон учир үерийн үеэр хот харанхуй байжээ.

1948 он: Сталины дэглэмийн бас нэг суртал ухуулга явагдаж Павел Гордиенко, Павел Сенько, Михаил Сомов, Михаил Острекин нарыг онгоцоор хойд өргөрөгийн 90 градуст хүргээд буцаан авчирчээ. Тэд дэлхийн тэнхлэгийн цэгт очсон анхны энгийн хүмүүс болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж