Замын цагдаад хийморийн сан тавиулъя

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Замын цагдаад хийморийн сан тавиулъя

Замын цагдаагийн газ­рынхны гаргаж байгаа ший­дэл, шийдвэрүүд нь хувирч өөрчлөгдөөд сонин юм аа. Саяхан л автобусны талд орчихсон замын нэгдүгээр эгнээг хамгаалалтанд аваад сүйд байсан. Яарч сандар­санаасаа болоод зорчих хэс­гийн нэгдүгээр эгнээнд орсон жолооч нарыг тэр дор нь зогсоож, торгоод сүйд байв шүү. Нэгдүгээр эгнээгээр зорч­сон машиныг торгож, авто­бусны жолооч нарын талд бат зогссон эрхэм цагдаа нар нэг л өглөө нийтийн тээврийн хэрэгслийн талд бус хувийн тээврийн хэрэгслүүдийн талд орчихсон автобусны жо­­лоочийг торгоод зогсож байх юм. Ямар үед нь жижиг тэр­гийг торгож, ямар үед нь авто­буснуудыг торгодгийг  нь сүүл­­­дээ ойлгохоо байв. Ухаан­даа автобус нь нэгдүгээр эг­нээ­гээрээ, бусад тээврийн хэ­­­рэгсэл хоёр, гуравдугаар эг­­нээгээр явах ёстой юм байх. Гэ­тэл даврах дуртай автобусны жолооч нар нэгдүгээр эгнээгээ голж хоёр, гуравдугаар эг­нээг сонгосон нь торгуулах шалтгаан нь болж байгаа юм гэнэ. Ер нь Замын цагдаагийн газрынхны түгжрэлтэй тэмцэх санал, санаачилга болгон нь бүтэхгүй, сонин урвуу тог­толцоотой байгаа нь хэнд ашигтай вэ. Магадгүй өөрсдөд нь ашигтай харагдаж байна. Хэн нэгэн дарга нь түгжрэл сааруулах талаар бодож бай­гаад өөрийнхөө зөв гэсэн санааг хэрэгжүүлээд байгаа нь Улаанбаатарын замын түгж­рэлийг улам ихэсгэдэг юм биш үү. Амьдрал дээр хэрэгжихгүй бөөн дүрэм, жу­рам боловсоруулчихна. Түү­нийг нь дагаж мөрдөөгүй хүн бүрийг торгуулиар айлгана. Ёстой бүдүүлэг. Машин зог­соогоод бичиг баримт шал­­гана. Зүгээр шалгаад өн­гө­­рөхгүй бичиг баримт хар­маалаад алхалчихна. Дагаад алхаад байх хэцүү, орхиод явчих бас хэцүү. Зүв зүгээр гэрэл дохиогоор ороод ирэ­хээр модны араас юм уу, сурталчилгааны самбарын араас гэнэт гарч ирнэ. Зүрх муутай, даралт өндөртэй хү­мүүс бол ухаан алдаж унамаар шүү дээ. Гадны орны цагдаа нар лав ийм байдаггүй юм билээ. Манайхан л ажил хийх гэж холиож байгаа нь энэ байх даа. Ажил үйлс нь нэг л болж өгөхгүй байгаа хүн Хийморийн сан тавиулдаг гэнэ лээ. Тэгэхээр замын цаг­даагийнхан бөөнөөрөө сууж байгаад сан тавиулсан нь дээр байх аа. Ажил үйлс нь сайжирч юуны магад.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж