iPhone 5, iPad 2-ийн iOS5-ийн JB хялбар болох нь

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

iPhone 5, iPad 2-ийн iOS5-ийн JB хялбар болох нь

Өчигдөр гарсан нэгэн таатай мэдээ бол A5 процессор бүхий iPad2, удахгүй гарахаар дуншаад байгаа iPhone 5 зэрэг төхөөрөмжүүд iOS5-тай үеийн 5 ширхэг bootrom exploit-ийг олсоноо Chronic Dev-team-ийн гишүүдийн нэг p0sixninja зарлалаа.

Түүний хэлж байгаагаар эдгээр аргуудыг Apple iOS-ийн шинэчлэлтийг гаргаж арилгах боломжгүй бөгөөд харин техник хангамжийн шинэчлэлт хийснээр засах, хаах боломжтой юм байна.

Одоогоор энэ багийнхан iPhone 5-ийг гарахыг хүлээж байгаа бөгөөд iPhone 5 дээр туршичихаад нийтийн хүртээл болгох бодолтой байна.  Урьдчилсан байдлаар бидний өмнө нь ашиглаж сурсан Jialbreakme3.0 шиг iDevice дээрээс Safari-аар дамжуулан ажиллуулах боломжтой userland jailbreak байх юм байна.

За бүгдээрээ энэхүү мэдээлэл үнэн эсэхийг хүлээж байж л мэдэх боломжтой болохоор хүлээж л байхаас дээ.

Эх сурвалж: http://tsendl.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж