Өчигдөр гарсан нэгэн таатай мэдээ бол A5 процессор бүхий iPad2, удахгүй гарахаар дуншаад байгаа iPhone 5 зэрэг төхөөрөмжүүд iOS5-тай үеийн 5 ширхэг bootrom exploit-ийг олсоноо Chronic Dev-team-ийн гишүүдийн нэг p0sixninja зарлалаа.
Түүний хэлж байгаагаар эдгээр аргуудыг Apple iOS-ийн шинэчлэлтийг гаргаж арилгах боломжгүй бөгөөд харин техник хангамжийн шинэчлэлт хийснээр засах, хаах боломжтой юм байна.
Одоогоор энэ багийнхан iPhone 5-ийг гарахыг хүлээж байгаа бөгөөд iPhone 5 дээр туршичихаад нийтийн хүртээл болгох бодолтой байна. Урьдчилсан байдлаар бидний өмнө нь ашиглаж сурсан Jialbreakme3.0 шиг iDevice дээрээс Safari-аар дамжуулан ажиллуулах боломжтой userland jailbreak байх юм байна.
За бүгдээрээ энэхүү мэдээлэл үнэн эсэхийг хүлээж байж л мэдэх боломжтой болохоор хүлээж л байхаас дээ.
Эх сурвалж: http://tsendl.com/