Бээжин шийг англи хэлээр

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Бээжин шийг англи хэлээр

Бээжин ший жүжиг өвөрмөц хувцаслалт, нүүр будалт, хөг аялгуу, донж маягаараа алдартай. Гадаадын үзэгчид Хятадын тайзны урлагийн энэ бүтээлийг сонирхон үздэг ч хэлийг нь ойлгохгүй брэхшээл бий. Иймээс Бээжингийн Гадаад хэл, соёлын их сургуулийн Урлагийн факультетаас Бээжин ший янгууны шилдэг 100 бүтээлийг англи хэл рүү хөрвүүлэн, тайлбартайгаар нь хэвлэхээр бэлтгэж байна. Нэг ботид 10 жүжгийг англи, хятад хэлээр хадмаллан цуврал ботиуд болгон хэвлэхээр төлөвлөжээ.

Ший жүжгийн хувцаслалт, үйл хөдлөл, тайзны шийдэл зэрэгт Хятадын уламжлалт соёл нэвт шингэсэн байдаг билээ. Эд бүгдийг үүх түүхтэй нь тайлбарлан орчуулгын хамт хүргэх бөгөөд голчлон АНУ, Европын үзэгчид, уншигчдад эдгээр ботийг зориулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж