Математик гаргалгаагаар Герман ДАШТ-д түрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Математик гаргалгаагаар Герман ДАШТ-д түрүүлнэ

Их сургуулийн профессор математик томъёолол ашиглан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай багаар Германы шигшээ багийг нэрлэжээ. Дортмундын их сургуулийн физикийн ухааны доктор профессор Толан тригонометр дээр суурилан томъёо гаргаж, багууд өмнөх дэлхийн аваргын тэмцээнүүд болон энэ жилийн сонгон шалгаруулалтад ямар амжилт гаргасныг тооцоолон үзэж, дээрх дүгнэлтийг гаргасан байна. 1954, 1974 болон 1990 оны дэлхийн аваргад гурвантаа түрүүлсэн Германы шигшээ багийн өмнөх дэлхийн аваргад гаргасан амжилт Толаны томъёогоор 3.7 байсан бөгөөд энэ жил тэд дэлхийн аваргын алтан цом өргөж чадах гэнэ.
Сануулахад, Германы шигшээ баг тэмцээний “D” хэсэгт Австрали, Серби болон Ганын багийн хамт багтсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж