Ц.Намуунаагийн классик сонголт

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Намуунаагийн классик сонголт


“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа хамтлагийнхаа бусад гишүүдийг бодоход илүү ажил хэрэгч, сонгодог загвараар хувцаслах дуртай. Тэрбээр өчигдөр “Өргөө” кинон театрт “Франц үнсэлт” киноны нээлтэд продюсер Б.Ангирмаагийн хамт ирсэн байв. Энэ үдэш дуучин бүсгүй сонгодог загварын хар мини даашинзаар гангарсан нь түүнийг улам ч хээнцэр харагдуулж байв. Бие барьсан хар даашинз, нарийнхан улаан бүс, дээшээ шуусан үс засалт, гурвалжин хоншоортой хар туфли энэ бүгд Намуунаагийн классик сонголт байв. Урлагийн гэр бүлд өссөн Ц.Намуунаагийн хувьд өөрөө ч сонгодог урлагт дуртай, төгөлдөр хуурч мэргэжилтэй нь түүний загварын чиг хандлагад ийнхүү нөлөөлжээ.  

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж