Орос, Монгол хоёр хамтын ажиллагаандаа зохицуулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Орос, Монгол хоёр хамтын ажиллагаандаа зохицуулалт хийлээ

Монголын талын хүсэлтээр Наушки-Сүхбаа­тар-Наушки хэсгээр дамжих галт тэргүүдийг хоёр орон жил жилээр ээлжлэн өөр өөрсдийн зүтгүүрээр зөөвөрлөхөөр болжээ. Тиймээс Оросын бригадууд арваннэгдүгээр сарын 1-нээс он  дуустал үйлчлүүлэхээр болсон тухай Зүүн Сибирийн төмөр замын дарга Анатолий Краснощёк мэдэгджээ.

Монголын төлөөлөгчид дамжуулах зүтгүүрийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ зардлаа тэнцүүлэх үүднээс гаргасан байв. Энэ үйлчилгээг талууд ирэх оноос жил  жилээр ээлжлэн гүйцэтгэхээр болжээ. Өмнө нь оросууд нэг жил, монголчууд  гурван жилийн хугацаатайгаар уг ажлыг гүйцэтгэх хувааарьтай байлаа.

Үүнээс гадна энэ арваннэгдүгээр сарын 1-нээс гадаад худалдааны цувааг Улаанбаатарын төмөр замтай цувааны эзэн нь гэрээ хийсний дагуу тээвэрлэх болсон байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж