Япончууд шалбаагнаас газрын тос үйлдвэрлэхээр судалж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Япончууд шалбаагнаас газрын тос үйлдвэрлэхээр судалж байна

Японы будааны фермерийн үйлдвэрлэл буурч байгаа энэ үед Япон хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх шинэ санаа оржээ. Энэ удаа хураасан ургацаас үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүн нь будааны талх биш харин моторын тос байх бөгөөд “ажиллах хүч” нь өчүүхэн замагнууд байх болно. Дэлхий даяар 75 гаруй химийн үйлдвэрлэгчид замагнаас газрын тос үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа хийж байгаа бөгөөд нэг га талбайн ургацаас газрын тос үйлдвэрлэх бүтээмжээрээ замаг хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Тус технологи АНУ-ын Эрчим хүчний департамент гэх мэт томоохон газруудын анхаарлыг татаж байгаа бөгөөд “Exxon Mobil Corp” энэ технологийн судалгаанд ойрын таван жилд 600 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна.
1990-ээд оны үед нэг баррель газрын тосны үнэ 10 ам.доллараас доош унасантай холбоотойгоор Япон замагнаас тос гаргах технологийг 132 сая ам.доллараар санхүүжүүлж байснаа зогсоосон юм. Харин одоо автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor Corp” компани, газрын тос боловсруулагч “Idemitsu Kosan Co” зэрэг компаниуд микро организм ашиглан хаягдал усыг тос, нүүрстөрөгчийн давхар исэл болгох технологийг судалж байгаа бөгөөд уг технологи нь байгалийн замаар бий болсон газрын тосноос хамаарах хамаарлыг бууруулах болно.  “Энэ бол маш ирээдүйтэй технологи бөгөөд ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэхэд маш их нөлөө үзүүлэх болно” гэж “Tsukaba University” их сургуулийн профессор Makoto Watanabe “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан.  

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж