
1990-ээд оны үед нэг баррель газрын тосны үнэ 10 ам.доллараас доош унасантай холбоотойгоор Япон замагнаас тос гаргах технологийг 132 сая ам.доллараар санхүүжүүлж байснаа зогсоосон юм. Харин одоо автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor Corp” компани, газрын тос боловсруулагч “Idemitsu Kosan Co” зэрэг компаниуд микро организм ашиглан хаягдал усыг тос, нүүрстөрөгчийн давхар исэл болгох технологийг судалж байгаа бөгөөд уг технологи нь байгалийн замаар бий болсон газрын тосноос хамаарах хамаарлыг бууруулах болно. “Энэ бол маш ирээдүйтэй технологи бөгөөд ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэхэд маш их нөлөө үзүүлэх болно” гэж “Tsukaba University” их сургуулийн профессор Makoto Watanabe “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан.
Т.Санаа