Г.Анхмаа мэргэжлээрээ ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Г.Анхмаа мэргэжлээрээ ажиллана

Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа мэргэжлээрээ ажиллаж эхэллээ. Тэрбээр  өчигдөрхөн "Өргөө" кино театрт нээлтээ хийсэн “Франц үнсэлт” хэмээх инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн юм. Анх “Сая километр” хэмээх кинонд тоглож багагүй шүүмжлэлд өртсөн дуучин бүсгүй энэ удаад өөрийнхөө хэр жүжигчин болохоо харуулав. Түүнийг “Сая километр” кинонд тоглосны дараа ямар ч жүжиглэлт үзүүлж чадаагүй, үг дуугарахгүй киноны нэг чимэг нь болоод л таарлаа хэмээн шүүмжилж байсан юм. Шүүмжлэлийг ч дуучин бүсгүй  ухаалгаар хүлээж авсан бололтой. Тэрбээр “Франц үнсэлт” кинонд харин ч нь нэг мэргэжлийн хүн гэдгээ харуулаад авах шиг болов. Томоохон компанийн захирлын охин,  ур чадвартай, ихэмсэг хэрнээ нэлээд шоучин, бас ч үгүй эршүүд зантай Мишээл гэх бүсгүйн дүрийг тэр чадварлаг бүтээжээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж