Тендерийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Тендерийн хэлэлцүүлэг боллоо

“Их сургуулийн хотхон” төслийн ТЭЗУС боловсруулах тендерийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Тендерийг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын логистикийн холбоо, ҮХШХ хамтран зохион байгуулж  БСШУЯ, ЗТБХЯ, Сангийн яам, Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргааны төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр Монгол улсад дээд боловсролыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх талаар төр засгаас  баримталж буй бодлого чиглэлийг саяхан  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дээд боловсролыг шинэчлэх замын зураглал 2011-2020 ROAD MAP”, үйлдвэржүүлэх хөтөлбөр, инновацийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн загвар, нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг  бодлого чиглэлтэй хэрхэн холбож талуудын оролцоог хангах талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийг оролцогч талууд дахин үргэлжлүүлэх, төслийн ТЭЗУС боловсруулах ажлыг үр дүнд хүргэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо цахим хуудсандаа мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж