Залуу зохиолчийн роман шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Залуу зохиолчийн роман шуугиан тарьж байна

Залуу зохиолч Жастин Торресын бичсэн ийм нэртэй роман номын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн шуугиан болж байна. “Бид бол амьтад” буюу “We the Animals” бол Жастиний анхны роман бөгөөд энэ сарын эхээр АНУ-д худалдаанд гарчээ. Одоогоор “Нью-Йорк таймс”-ын бэстселлерийн жагсаалтын 26-д явж байна.

Нэгэн айлын гурван хүүгийн ядуу тарчиг амьдралыг өгүүлсэн уг романд амьтны зүйрлэл ихээр ашигласнаараа онцлог гэнэ. “Хэдийгээр амьтдын тухай дүрсэлж байгаа ч гагцхүү хүмүүс бидний дүр төрхийг л харуулж байгаа хэрэг. Энэ номыг уншаад дотоод сэтгэлдээ гэрэл гэгээтэй явахад гадаад төрх ямар байх огт хамаагүй гэдгийг ойлгоосой” хэмээн зохиолч ярьжээ. Амьдралын далайд хайр, тэмцэл хоёрын дундуур сэлж явсаар өөрийгөө олж мэдэрснээр дотор сэтгэлдээ унтаршгүй гэрлийг асааж чадна гэдгийг Жастин Торрес анхныхаа романаар өгүүлэхийг зорьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж