“Нууц амраг чинь болъё” тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Нууц амраг чинь болъё” тайзнаа амилна

Улсын драмын эрдмийн театр 80 жилийн ойгоо угтан оюутан сурагчдын хичээлийн шинэ жилд зориулан орчин үеийн шилдэг жүжгүүдийг “Хайрын намар” нэртэйгээр цувралааар хүргэж эхэлсэн билээ. Тус цувралын хаалтыг зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгээр хийх гэж байна. Маргаашнаас эхлэн 24-ныг дуустал 20.00 цагт тайзнаа амилах эл жүжгийг УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар найруулан тавьж байгаа бөгөөд гол дүрүүдэд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Д.Ганцэцэг, Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр жүжигчин Т.Хулан, М.Тогтохжаргал нар тогложээ. Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнууд. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх бол оо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж