“Органик Монгол” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд МҮХАҮТ-ийн зааланд болох юм байна. Байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой уг үзэсгэлэн, худалдаанд зориулж, УДЭТ болон УИД-ийн үүднээс цаг тутам автобус үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.