Наото Кан цунамигийн асуудлыг сөхлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Наото Кан цунамигийн асуудлыг сөхлөө

Өнгөрсөн гуравдугаар сард газар хөдлөлт, цунамийн гамшиг Фукушима Даичи АЦС-ын реакторуудыг сүйтгэж, цацраг идэвхит бодис алдагдахад Японы Засгийн газар гамшигт өртсөн Хоншу арлын бүх оршин суугчид болон Токио хотын иргэдийн тэн хагасыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан талаар огцорсон ерөнхий сайд Наота Кан “Kyodo News” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Газар хөдлөлтөд өртсөн бүсээс 200-250 км радиус дахь Токио хот болон хотын ойролцоо оршин суудаг 30 сая иргэнийг Засгийн газраас нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан ч ерөнхий сайд асан Кан асар өргөн хүрээг хамарсан нүүлгэн шилжүүлэлт үймээн самуун дэгдээнэ гэж үзсэн ажээ. Япон улс 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн гамшгийг огт төсөөлөөгүй байсныг тэрбээр онцолсон байна.

"Газар хөдлөлт, цунамийн гамшиг, цөмийн алдагдал нэгэн зэрэг нүүрлэсэн нь Япончуудад асар их хохирол авчирсан” гэж Кан ярьсан байна.  Наото Кан Фукушима АЦС-ын цөмийн алдагдлыг арилгахаас нааш цалин авахгүй ажиллана гэж мэдэгдэж байсан ч газар хөдлөлт, цунамийн гамшгаас хойш дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэсэн хатуу шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорсон билээ. Есдүгээр сарын байдлаар цацраг идэвхит бодис алдагдаж буй АЦС-аас 20 км радиуст оршин суудаг 75,000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. 

Токиогийн эрчим хүчний компанийн захирал Тошио Нишизава ирэх нэгдүгээр сараас өмнө Фукушима Даичи АЦС-ын реакторыг хөргөж унтраах болно гэж мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж