Улсын Дээд шүүх энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 18-ны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах талаар нийт 304 өргөдөл, хэргийн материал хүлээн авснаас 121 хэргийг хянан хэлэлцэж, 120 тогтоолоор 144 хүнийг цагаатгасан байна. Харин одоогийн байдлаар 174 хэргийг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.
Мөн цагаатгалын үнэмлэх олгох талаар хэлмэгдэгсдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 33 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нийтдээ 27 хүнд үнэмлэх олгосон байна.
Түүнчлэн цагаатгалын цахим бүртгэлийн программд Улсын Дээд шүүхээс цагаатгагдсан хүмүүсийн тогтоолыг нөхөн оруулж, уг бүртгэлийн үнэмлэх олгосон цахим бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 1-нийг дуусталх хугацаанд цагаатгалын үнэмлэх авсан хүмүүсийн мэдээллийг оруулсан аж.