ЦЭГ-ын дарга С.Энхбат Бээжинг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

ЦЭГ-ын дарга С.Энхбат Бээжинг зорьжээ

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийх ёстой байсан боловч бие нь гэнэт муудан эмнэлэгт хүргүүлсэн. Тэрбээр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч  бие нь төдийлөн сайжраагүй учраас нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Тиймээс өчигдөр Хятадад очиж эмчлүүлэхээр Хятадыг зорьжээ. Хятадад эмчилгээ хийлгүүлсний дараа сүүлийн үед дуулиан болоод байгаа асуудалд хариулт өгөх гэнэ. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай дуулиан өнгөрсөн хавраас эхлэн дэгдсэн бөгөөд уг асуудал сүүлийн шед нэлээд хүчээ аваад буй. Тиймээс өнгөрсөн сард Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар Цөмийн энергийн газрын даргаас тодруулга авахгэсэн боловч хуралдаа ирээгүй юм. Тухайн үед С.Энхбат дарга ээлжийн амралтаа аваад хөдөө явж байсан гэх. Ерөнхий сайдын зүгээс дуудсан цагт хуралдаа ирээгүй агентлагийнхаа даргад хариуцлага тооцно хэмээн хатуу анхааруулсан бий.  С.Энхбат даргын зүгээс “Манай агентлагийн зүгээс цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар хэнтэй ч  ямар ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй” гэдгээ  өнгөрсөн хавраас эхлэн удаа дараа албан ёсоор мэдэгдсэн байгаа.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж