Хөвсгөл түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөл түймэртэй байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумдын зааг нутаг Ар зоргол гэдэг газарт өчигдөр түймэр асчээ. Орон нутагт нислэг үйлдэж явсан “А-Жэйт” ХХК-ийн нисдэг тэрэгнээс Булган аймгийн Онцгой байдлын газарт эл түймрийн тухай анх мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Эрдэнбулган сумын III багаас дайчилгаа зохион байгуулж, түймрийн голомтыг зорьжээ. Гэвч уг түймэр гарч байгаа газар авто машинаар очих боломжгүй тул III багаас мориор хоёроос гурав хоног явж, хүрэх газар гэнэ. Одоогоор галыг унтраах баг тус газрыг зорьсон байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж