Ард түмний чуулга гэх доод танхимын сонгууль гурван шаттай. Сүүлийн шатанд нь Зөвлөлдөх зөвлөл ба дээд танхимыг сонгосноор сонгууль 2012 оны гуравдугаар сарын 4-нд дуусна.
Нэр дэвшигчдийг зөвхөн намын жагсаалтаар бүртгэх гэнэ. Түүнчлэн бие даан нэр дэвшихийг болиулжээ. Тэр нь Мубаракийн намын гишүүд байсан хүмүүсийг парламентад оруулахгүйн үүднээс хийсэн үйлдэл гэж ажиглагчид үзлээ. Мөн намуудад ажилчин тариачдыг жагсаалтад оруулах квотыг тогтоож өгсөн байна. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдаагүй бөгөөд эрх баригчид түүнийг парламентийн сонгуулийн дараа явуулахаар амлажээ. Дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэм унаснаас хойш энэ сонгууль анхных нь болох юм.
"Ардын эрх" сонин