Үлэг гүрвэлийн араг ясны дэргэдээс мөрийг нь олжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн араг ясны дэргэдээс мөрийг нь олжээ

Процератопсийн араг ясны дэргэдэх чулуунаас түүний хөлийн мөрийг эрдэмтэд олжээ. Анх удаагаа ийм олдвор илэрсэн байна. Үлэг гүрвэлийн ясыг Польш, Монголын палеонтлогчид Говиос 1956 онд олсон байв. Энэ хугацаанд 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс Польшийн музейд хадгалагдаж байжээ. Өмнө нь эрдэмтэд энэхүү олдворыг төдийлөн анзаардаггүй байсан аж. Харин саяхан уг олдворыг үзэсгэлэнд бэлтгэж байгаад дэргэдээс нь өмнө мэдэгдээгүй байсан мөрийг нь олсон байв. Геологч Мартин Локлийн хэлснээр үлэг хүрвэлийн мөрөөр түүний төрлийг тогтоох нь нэлээд хүндрэлтэй гэнэ.

“Шинжлэх ухааны бүтээлүүдэд энэ мөр энэ төрлийнх гэсэн хоёрын зэрэг жишээ байдаг. Харин энэ тохиолдолд үлэг гүрвэл өөрийн мөрөн дээр үхжээ” гэж тэр хэлэв. Үлэг гүрвэл үерийн урсгалд боогдон үхсэн бололтой гэж эрдэмтэн хэлж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж