АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийг алагдсанаас хэдэн сарын дараа эхнэр нь ярилцлагаа бичүүлжээ. Ярилцлага тэр үеийн улстөрчдийн талаарх зарим нууц мэдээллийг шуудхан дэлгэсэн, тааламжгүй үнэлгээтэй байсан тул Жаклин Кеннеди нас барснаасаа хойш хэсэг хугацаа өнгөрөөд хэвлэж болно гэсэн зөвшөөрөл өгсөн аж. Найман цомогтой ном ба “ABC News” телевизийн тусгай нэвтрүүлэг Кеннедийг ерөнхийлөгч болсны 50 жилийн ойн жилд гарчээ. Жаклин Кеннедийн тухайн үеийн улстөрчдөд өгсөн үнэлгээ онцгой анхаарал татаж байна.
Жаклин Бувье 1929 онд Нью-Йоркийн биржийн маклерийн гэр бүлд төржээ. Түүний удам угсаа францаас гаралтай аж. Түүний эцэг эх 1940 онд салцгаасан байна. Түүнээс хоёр жилийн дараа эх нь Standard Oil компанийн өв залгамжлагчтай суужээ. Жаклин хэд хэдэн институт тэдний тоонд Сорбоннийн их сургуульд суралцжээ. Тэрээр Францын уран зохиол судалж байв. Түүнчлэн сэтгүүлчээр ажиллаж байв. Жаклин нөхрийнхөө байдаг нийгмийн давхаргад байсан учир тэд янз бүрийн арга хэмжээн дээр тааралддаг байлаа. Хосууд 1953 онд гэр бүл болжээ. Тэргүүн хатагтайн хувьд Жаклин Кеннеди өөрийн стиль, гоо үзэсгэлэн ба Цагаан ордны элдэв баярын арга хэмжээг зохион байгуулах түүнийг өөрийнхөөрөө болгон засч янзалсан зэргээрээ олны санаанд үлджээ. Жон Кеннедийн амь насыг 1963 оны арваннэгдүгээр сард бүрэлгэхэд нь тэрбээр нөхрийнхөө хажууд нь машинд явж байлаа. Жаклин 1968 онд Грекийн тэрбумтан Аристотель Онассисийн эхнэр болжээ. Жаклин 1994 онд нас баржээ. Нөхрийгөө хөнөөгдсөний дараа дөнгөж гурвын зэрэг бүрэн хэмжээний гэхээр ярилцлага өгсөний нэг нь нэ материал багтаж байна. Жон Кеннедийн амь насыг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд хөнөөснөөс хойш дөрвөн сарын дараа энэ яриаг бичүүлсэн гэдгийг The Washington Post сануулжээ. Ерөнхийлөгчийн бэлбэсэн эхнэрээс тэдний гэр бүлийн найз, түүхч, Цагаан ордонд ерөнхийлөгчийн туслах хийж байсан Артур Шлезингер (Arthur Schlesinger) асуусан байв. Энэхүү яриа нь ерөнхийлөгч Кеннеди ба түүнийг хөнөөсөн талаар яригджээ. Аллагын талаар Жаклин Кеннеди түүхч историком Уильям Манчестертай (William Manchester) ярилцсан байна. Тэр бичлэг нь өнөөг хүртэл хэвлэгдээгүй байна.
Африк гаралтай америкчуудын эрхийн төлөө 1950-1960-аад онуудад тэмцэж байсан тэмцлийн нэг лидер Мартин Лютер Кингийн тухай түүний үгийг сэтгүүлчид Жаклины хамгийн илэн далангүй үнэлгээ гэж үзэв. Орчин үеийн АНУ-ын халдашгүй гэгдэх тэр хүнийг луйварчин гэж Жаклин нэрлэсэн байв. Нөхөр нь Холбооны мөрдөх товчооноос хийсэн бичлэгийн тухай түүнд ярьсны дараа тэр Кингийг тэгж нэрлэх болсон байв. Тэр зурваст “Вашингтонд хийсэн цуутай маршийн” үеэр Кинг бүсгүйчүүдийг урьж, секс цэнгээнийг зохион байгуулсан талаар өгүүлсэн байжээ. Кингийн гэр бүлээс гадуурх холбоо сүлбээний талаар эртнээс яриа гарч байсан юм. Харин одоо “Вашингтоны марш” гэх иргэний эрхийн төлөө хөдөлгөөнд сүүдэр унагалаа. Энэ маршийн явцад 1963 оны наймдугаар сард 200-гаас 300 хар арьстнууд Вашингтонд ирэн арьсны өнгөөр гадуурхахыг зогсоох шаардлага тавьсан билээ. Тэр цагт түүхэнд “Надад нэгэн мөрөөдөл бий” гэсэн нэрээр орсон цуутай үгээ Кинг хэлсэн юм. Бас өөр нэг шалтгаанаар Жаклин түүнийг “аймаар” хүн гэсэн байв. Тэр үед ийм үнэлгээ нь өдөөсөн шинжийг агуулах байсан бол харин одоо жинхэнэ дуулиан үүсгэж байна. Гэхдээ 1960-аад онуудын эхний хагаст орчин үеийн Америкийн шүтээнүүдийн дахин шүтэлт дөнгөж эхэлж байсныг олж болохгүй л дээ. Харин одоо л АНУ-д Мартин Лютер Кингийг ямар ч талаас нь муулж болохгүй. Түүний төрсөн өдөр нь Америкийн үндэсний баяр. Харин тэр цагт улс орон нь нэлээдгүйгээр барахгүй арьсны үзэлээр гадуурхагч байсан юм. Африкийн америкчуудыг ялгаварлан гадуурхахыг хориглосон иргэний эрхийн баримт бичгүүд 1964 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ (Кеннеди ярилцлагаа гуравдугаар сард өгсөн байжээ).
Гэхдээ Кингийн завхай зайданд Жаклин Кеннеди дургүцсэнд нь сэтгүүлчид үл итгэсэн байдлаар хандаж байгаа. Өөрийнх нь нөхрийн явдлыг тэр сайн мэддэг байсан ч түүнд ийм нэр өгөөгүй гэж тэд Жаклинд үл итгэх байдлаар хандаж байгаа.
Нийтлэгдсэн ярилцлагын бас нэг тодруун сэдэв нь дэд ерөнхийлөгч Линдон Жонсоны хаягаар хэлсэн сүйрлийн гэхээр шүүмжлэл болов. Кеннеди түүнийг дэд ерөнхийлөгчөөрөө авах хүсэлгүй байсан нь нууц биш, хэзээ ч нууцлагдаж байгаагүй. Тэр нь Жонсон техасын уугуул учраас өмнөдийн консерватор ардчилагч нарын саналыг авахын тулд л тэр хэрэгтэй болсон гэх тайлбартай. Гэхдээ энэ ярилцлага зөрөлдөөний цар хүрээг харуулж байна. Жаклин Кеннедийн хэлснээр нөхөр нь “Жонсон ерөнхийлөгч болбол улс орон нь ямар байх талаар бодох ч хүсэлгүй” гэж байжээ. Гэхдээ Жаклин хэрэв нөхөр нь хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон бол Жонсоныг дэд ерөнхийлөгчөөрөө авахгүй байсан гэх цуу яриаг үгүйсгэсэн байв. Жонсонд хаягласан, түүнд улс орныг үлдээж болохгүй гэсэн дайруулага нь Жон Кеннедийн шүтэн бишрэгч нарт таалагдах нь лавтай. Жонсоны хийсэн Вьетнамын дайныг дэврээх ажлыг Жон Кеннеди дэмжихгүй байсан гэж тэд хэлдэг. Гэхдээ энэ дайны эхлэл нь Кеннедийн үеэс л эхлээд байсан билээ.
Улстөрчдөд Жаклин Кеннеди үнэлгээгээ гар таталгүй өгсөн байв. Черчиллийг мулгуу гэсэн бол 1966 онд Энэтхэгийн ерөнхий сайд болсон Гандийг маш тааламжгүй хүн гэсэн байв. Францын ерөнхийлөгч Шарль де Голль ч өөрийн үнэлгээг авчээ. “Де Голль намайг Жектэй (найз нөхөд нь Кеннедийг тэгж нэрлэдэг) сууж байх цагаар миний баатар байлаа” гэж Жаклин дурсаад харин 1961 онд түүнтэй уулзсаны дараа түүнийг “хорслоор дүүрсэн” хүн гэж үзэх болсноо хэлсэн байв. Мөн францчуудыг ер нь тэвчиж чаддаггүй гэдгээ хэлээд авсан байв.
Де Голльд ингэж хандасныг улс төрийн агуулгатай гэж ч хэлж болно. Их гүрний статусаа хадгалан үлдэхийн тулд де Голль НАТО-гийн бүтцээс өөрийн орныг гарган эвсэл дэх Америкийн ноёрхолыг эсэргүүцсэн байдаг. Францчуудад ер нь америкчууд ил ярихгүй ч таатай бишээр ханддаг нь нууц биш. Тусгаар тогтнолынхоо дараа хагас социалист замд зогссон Энэтхэгт Америк ямар хандаж байсан нь ойлгомжтой. Гэхдээ Жаклины хэлсэн энд хамаагүй байх. Черчиллийн хувьд бол амьдралынхаа сүүл рүү (тэр 1965 онд 90 настайдаа өөд болжээ) ухаан санаа нь бүдэгрэлгүй яахав. Ер нь ерөнхийлөгчийн бэлбэсэн эхнэр улстөрчидтэй ямбалаад байсангүй. Никита Хрущевтай нэгэн удаа оройн зоогт хамт байхдаа Украины тухай статистик яриад ядраагаад байхгүйг Зөвлөлтийн удирдлагаас гуйсан гэнэ.
Энэ бүгдийн зэрэгцээ Жон Кеннеди өөрийг нь хөнөөж магадгүй тухай шоглон хэлдэг байсан нь энэ ярилцлагаас харагдлаа. Тэрээр 1962 онд Кубаас Зөвлөлтийн пуужингуудыг гаргуулсны дараа одоо л театрт очих хэрэгтэй байна гэж хэлж байсан нь иргэний дайныг дуусгаад театрт Авраам Линкольн алдар хүндийнхээ оргил үеэр амьдралаа орхисоныг далимдуулан хэлсэн хэрэг байжээ. Нэгэн удаа Жон Кеннеди түүхч Дэвид Дональдаас (David Donald) хэрэв Линкольн алагдаагүй бол тэр түүхэнд агуу ерөнхийлөгч гэж орох байсан уу хэмээн асуусан ажээ. Түүхч дургүйхэн, Өмнөдийн шийдэгдээгүй асуудалтай тулгарснаас яг тэр үед амьдралаа орхисон нь түүнд дээр байсан гэж хариулсан гэнэ. Тэр яриа нь хожим Кеннедийг театрын тухай хэлэх болгосон болов уу.
Түүхчийн хэлсэн нь үндэслэлгүй ч зүйл биш. Ердийнхөөр америкчууд эхлээд ерөнхийлөгчөө бишрээд сүүл үе рүү нь эсрэгээр санаагаа өөрчилсөн байдаг. Жишээлбэл 2001 онд бага Жорж Бушаар америкчууд бахархаж байлаа. Дараа нь хандлага өөр болсон билээ. Ийм зүйл ч өнөөгихйн ерөнхийлөгч Барак Обамад ирж байна. Харин Кеннедийн хувьд сонгогдсоныхоо дараахан алагдсан Линкольн шиг дөнгөж эхлэл нь байсан билээ.
"Ардын эрх" сонин