Хог шатсан дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Хог шатсан дуудлага ихэсчээ

Сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт хог шатсан дуудлага ихээр ирэх  болжээ. Өчигдөр тус газарт обьектын гал түймрийн 14 дуудлагыг иргэдээс ирүүлсний найм нь хог шатсан  тухай дуудлага байлаа.  Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт нэг удаагийн хог шатаасан  дуудлага ирж, Аврах, гал унтраах 10, 14 дүгээр ангийн гал сөнөөгчид галыг унтрааж аюулгүй болгосон байна.

Тухайлбал,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн урд,  Баянгол дүүргийн есдүгээр хороо гуравдугаар хорооллын гуравдугаар байрны орцонд, Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн 15 дугаар гудамжинд хог шатсаныг унтраасан байна.

Есдүгээр сард НОБГ-т ирсэн гал түймрийн нийт дуудлагын 31.7 хувийг  хог шатлаа гэх  дуудлага эзэлж байгаа аж. Иргэд татсан тамхи, асаасан шүдэнз, үнс, нурмаа дутуу унтрааснаас траншей, орон сууцны хогийн суваг, ил задгай хаясан хог  шатах нөхцөл болж гал унтраах ангиудад хүндрэл учруулж байгаа аж.  Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг  дор бүрнээ ухамсартай байж, орчин тойрондоо галын аюулгүй байдлыг ханган ажиллаж, ил задгай, хур хог шатсан тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан унтрааж аюулгүй болгохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж