Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн урд, Баянгол дүүргийн есдүгээр хороо гуравдугаар хорооллын гуравдугаар байрны орцонд, Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн 15 дугаар гудамжинд хог шатсаныг унтраасан байна.
Есдүгээр сард НОБГ-т ирсэн гал түймрийн нийт дуудлагын 31.7 хувийг хог шатлаа гэх дуудлага эзэлж байгаа аж. Иргэд татсан тамхи, асаасан шүдэнз, үнс, нурмаа дутуу унтрааснаас траншей, орон сууцны хогийн суваг, ил задгай хаясан хог шатах нөхцөл болж гал унтраах ангиудад хүндрэл учруулж байгаа аж. Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дор бүрнээ ухамсартай байж, орчин тойрондоо галын аюулгүй байдлыг ханган ажиллаж, ил задгай, хур хог шатсан тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан унтрааж аюулгүй болгохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.