Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү мөрөөдлөө биелүүлэх гэнэ. Тэрбээр түүхэн кинонд дүр бүтээхийг 150 хувь хүсч, мөрөөддөг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл түүний энэхүү мөрөөдөл нь биелж байгаа аж. Тэрбээр “Боловсрол суваг” телевизийн “Кино код” нэвтрүүлгийн хүрээнд бүтээж буй шилийн сайн эрийн тухай өгүүлэх түүхэн уран сайхны кинонд тоглохоор болсон гэнэ. Киноны найруулагчаар Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд Б.Амархүүтэй дахин хамтран ажиллах болсондоо тун ч сэтгэл хангалуун байгаа гэсэн шүү. Найруулагч Б.Баатар өмнө нь дуучин залуутай “Татар ажиллагаа” уран сайхны кинонд хамтран ажиллаж байсан юм. Б.Амархүү ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч, давгүй жүжигчин болохоо харуулаад авсан. Харин энэ удаад түүхэн кинонд хэрхэн тоглох бол. Мөн ямар дүрд тоглож байгаагаа одоогоор нууцалж байгаа аж. Ямартай ч Б.Амархүү 150 хувь хүсч, мөрөөддөг мөрөөдлөө биелүүлж байгаадаа баяртай байгаа гэнэ лээ.
М.Анир