Чөлөөтийн тамирчид олимпийн эрхээ хэрхэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн тамирчид олимпийн эрхээ хэрхэн авах вэ?

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA), ОУОХ-ноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөх нийлсэн нийт 28 жинд 344 тамирчинг олимпийн наадамд хүч үзэхийг зөвшөөрчээ. Нэг жинд нэг улсаас нэг тамирчин барилдах эрхтэй.

Эрэгтэй чөлөөт бөх (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Эмэгтэй чөлөөт бөх (4): 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг

Сонгомол (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Нийт тамирчид олимпийн эрхийг дөрвөн үе шаттайгаар авна.

  1. Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн. Туркийн Истанбул хотод болж буй ДАШТ-д олимпийн жингийн эхний зургаан байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ шууд авна. Энэ тэмцээнээс нийт 108 тамирчинд эрх өгнө.
  2. Олимпийн эрх олгох тив, тивийн тэмцээнүүд. 2012 он гараад тив тус бүр олимпийн эрх олгох тэмцээнээ зохион байгуулна. Тус тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авна. Өмнө нь олимпийн эрхээ авсан оронд эрхийг олгохгүй ба хэрвээ эхний хоёрт орох аваас байр огшооно. Тив тус бүрээс 36 эрхийг олгоно. Гэхдээ Африк болон далайн орнуудын тамирчид хамтдаа нэг тэмцээнээс эрхээ авах бол бусад тивүүд тус тусдаа тэмцээнээ зохион байгуулах юм.
  3. Олон улсын эрх олгох тэмцээн 1. Эхний гурван байрт орсон эрэгтэй, хоёр байрт орсон эмэгтэйд олимпийн эрхийг олгоно. Нийт 50 тамирчин олимпийн эрхээ энэ тэмцээнээс авна.
  4. Олон улсын эрх олгох тэмцээн 2. Эхний хоёр байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авна. Нийт 36 тамирчин эрхээ авна.
Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж