”The Lion King 3-D” box office-ыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

”The Lion King 3-D” box office-ыг тэргүүлэв

1994 онд дэлгэцнээ анх гарч байсан "The Lion King" буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны гуравдугаар анги 3-D форматаар өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч эхэлснээс хойш box office-ыг долоо хоног тэргүүлсэн "Contagion"-ыг гүйцэж түрүүлсэн байна. Уолт Диснейн хамгийн сүүлийн үеийн бүтээл "The Lion King" дэлгэцэнд анх гарсан цагаасаа хойш АНУ болон Канадад 29,3 сая ам.долларын ашиг олсноор Америкийн кино салбарын түүхэнд хамгийн их амжилт олсон энтертайнмент бүтээл болсон юм.

"The Lion King” телевизийн цувралаас гадна Бродвейн театрт мюзикль болон тавигдсан байна. Харин найруулагч Стивен Содербергийн бүтээл, Холливуудын нэрт жүжигчид Мэтт Деймон, Марион Котиллард, Гвинет Пэлтроу, Кейт Уинслет, Жүд Ло нарын тоглосон био триллер "Contagion” өнгөрсөн хоёр долоо хоногт 14.48 сая ам.долларын ашиг олсон байна. Ашиг орлогоороо тэргүүлж буй өөр нэг кино бол жүжигчин Рьян Гозлины тоглосон “Drive" хэмээх гэмт хэргийн драм юм. Кино нээлтээ хийснээс хойш 11 сая ам.долларын ашиг олоод байна.  Харин “The Disney”, “DreamWorks”-ын хамтын бүтээл "The Help"  хэмээх кино өнгөрсөн долоо хоногт 6.44 сая ам.долларын ашиг олсноор box office-ын дөрөвдүгээр байрт бичигджээ.

1 (+) The Lion King 3-D ………………..$ 29.3 million
2 (1) Contagion ……………………….$ 14.5 million
3 (+) Drive …………………………..$ 11.0 million
4 (2) The Help ………………………..$ 6.4 million
5 (+) Straw Dogs ………………………$ 5.0 million
6 (+) I Don’t Know How She Does It ………$ 4.5 million
7 (4) The Debt ………………………..$ 2.9 million
8 (3) Warrior …………………………$ 2.8 million
9 (6) Rise of the Planet of the Apes ,……$ 2.6 million
10 (5) Colombiana ………………………$ 2.3 million

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж