Кейси Стоунер Каталонд илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Кейси Стоунер Каталонд илүүрхэв

Мотоциклийн тэргүүн ангилал Moto GP-гийн энэ оны 14 дэх гараа өчигдөр Каталоны Арагон Моторланд тойргуулгад боллоо. “Хонда” багийн мотоциклч энэ зам дээр шилдэг нь байжээ. Испанийн гран-при 5,3 км-ийн урттай зам дээр 23 тойргоор үргэлжилсэн. Байрлал тогтоох уралдаанд “Хонда” багийн мотоциклч Кейси Стоунер хамгийн богино хугацааг үзүүлсэн бол түүний ард Дэни Педроса бичигдсэн. Гол өрсөлдөгч Хорхе Лоренцо дөрвөөр уралдааныг эхлүүлсэн. Гараанаас гараад удалгүй Бэн Спайс Дэни Педроса, Кейси Стоунер нарыг гүйцэж түрүүлсэн байна. Үүний дараа ард явсан Карель Абрахам, Рэнди де Пунье нар осолджээ. “Хонда”-гийнхан ердөө хоёрдугаар тойрогт өөрсдийн тэргүүллээ буцаан авснаас хойш дахин өмнөө хэнийг ч гаргасангүй. 2007 оны дэлхийн аварга тэрбээр хамгийн түрүүнд барианд орсон бол Педроса удаалж, Лоренцо гуравт орж иржээ. Энэ нь Австрали мотоциклчийн хувьд энэ оны найм дахь түрүү нь болсон бөгөөд ингэснээр ард яваа Лоренцогоос 44 онооны илүүтэй болжээ. ДАШТ дуусахад одоо ердөө дөрвөн уралдаан үлдээд байна. Тэдний хоёрт нь л түрүүлэхэд Араган тойруулгын хамгийн хурдан цагийг үзүүлсэн Стоунер дэлхийн хошой аварга авах боломжтой болж байна. Гэхдээ аравдугаар сарын 2-нд Японд болох уралдаанд Стоунер оролцохгүй гэдгээ хэдийнэ мэдэгдээд байгаа билээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж