Хотын даргын өнөөдрийн шуурхай дээр мэдэгдсэн нэг томоохон асуудал бол нийтийн эзэмшлийн талбайд баригдсан нэг давхар бетонон гарашуудыг 4-10 хүртэл давхар болгон өөрчлөх шийдвэр байлаа. Улаанбаатар хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй гол асуудлын нэг болсон энд тэнд элдэв янзаар баригдсан гарашуудыг цэгцэлж, ганц нэг бус нэлээд хэсэг хүмүүсийн машиныг багтаах боломж бүхий энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг хотын дарга Газрын албаныханд өгсөн байна. Эхний ээлжинд 26 байршилд судалгаа хийх агаад иргэдэд танилцуулж дэмжлэг авсан газрыг хувийн хэвшлийнхэнд үнэгүй олгож, барих асуудлыг тэдний хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөжээ. Тухайн газрын байршлын онцлогоос шалтгаалан 4-5, бүр 8-10 хүртэл давхар барихаас гадна төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон байх юм.
www.ulaanbaatar.mn