Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ оны гуравдугаар сард байгуулагдсан “Эф Си Улаанбаатар” хөлбөмбөгийн баг Үндэсний лигийн аваргаар шалгарлаа.
Байгуулагдаад удаагүй байгаа ч анхны тэмцээндээ өндөр амжилт гаргаж, өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн Үндэсний лигийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд аваргалсан багийнхнаа хотын дарга өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. “Эф Си Улаанбаатар” баг нь тамирчин дасгалжуулагч гээд нийтдээ 30 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Улаанбаатар хотынхоо нэр төрийг өндөрт өргөж Монголдоо цаашлаад бүс нутаг, олон улсад амжилт үзүүлэхэд нь нийслэлийн зүгээс ихээхэн анхаарч ажиллана гэдгээ хотын дарга амласан. Мөн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр цашид ихээхэн анхаарал хандуулж, ялангуяа ирэх жил 15-р хороололд барихаар төлөвлөж буй битүү дээвэртэй спортын талбай нь дэлхийд нэрээ дуурсгасан олон олон тамирчныг бэлтгэх чухал бааз суурь болно гэж үзэж буйгаа тэрбээр онцолсон юм.

www.ulaanbaatar.mn