Модон бөмбөгийн олон улсын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн олон улсын тэмцээн болов

Олон улсын модон бөмбөгийн  дөрөвдүгээр нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр Дархан хотод боллоо. Монголын модон бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоо, “Залуу Монгол” корпорациас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Тайвань, Казакстан, Герман, Монгол зэрэг орны 140 орчим орны тамирчид оролцож, ур чадвараа сорилоо. Манай улсаас Дархан хотын шигшээ баг болон Улаанбаатар хотын шигшээ багууд, хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн баг тамирчид энэхүү тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн байна.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, баг, хосын төрөлд 57 багц медалийн эздийг тодруулсан. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 36 талбайд тоглосноос Дарханы ШУТИС-ийн оюутан Б.Мөнхбат 141 оноо, “Аддес Граф Икс”  компанийн ажилтан Г.Батмягмар 154 оноо, “Говь” ХК-ийн ажилтан Н.Шинэбаатар 156 оноогоор эхний байруудыг эзэлсэн бол эмэгтэйчүүдээс энэ төрөлд Дарханы ШУТИС-ийн оюутнууд Н.Долгорсүрэн 150 оноо, Н.Мягмарсүрэн 167 оноо, Т.Хандсүрэн 178 оноогоор тэргүүлсэн байна. Харин холимог хосын төрөлд Дарханы татварын албаны улсын байцаагч Д.Цэрэнболд, Г.Батцэрэн нар /56 оноо/, ШУТИС-ийн оюутан Н.Ариунболд, Н.Долгорсүрэн нар /60 оноо/, ХААИС-ийн оюутан Н.Санжаадамба, Б.Цэрэндулам нар /60 оноо/ медалийн эзэд боллоо.

Эрэгтэй хосын төрөлд тамирчид 12 талбайд тоглосноос ХААИС-ийн оюутан Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нар 45 оноо, Г.Батмягмар /“Аддес Граф Икс”/, Н.Шинэбаатар (Говь ХК) нар 45 оноо,  Т.Мөнх-Оргил, Н.Төмөрбаатар нар 49 оноогоор тэргүүлж, эмэгтэй хосын төрөлд Дарханы ШУТИС-ийн оюутан Б.Хишигжаргал, Т.Хандсүрэн /54 оноо/, П.Хүслэнзаяа, Г.Ижилцэцэг /62 оноо/, Говь-Алтай аймгийн АУК-ийн багш Г.Тунгалаг, Н.Энх-Амгалан /64 оноо/ эхний байрт шалгарсан.

Талбайн цохилтын тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Мөнхбат, Г.Батмягмар, Д.Цэрэнболд, эмэгтэйчүүдээс Т.Хандсүрэн /Дархан ШУТИС/, Б.Буянжаргал /ХААИС/, Б.Хишигаргал /Дархан ШУТИС/ нар түрүүлсэн байна.

Багийн төрөлд:  Эрэгтэй
1.Дарханы ШУТИС   414 оноо
/Б.Баттулга, Б.Мөнхбат, Д.Отгонпүрэв, Д.Доржцэрэн/

2.Улаанбаатар хотын шигшээ 1-р баг 416 оноо
/Г.Батмягмар, Ж.Буяндалай /Стандарчлал хэмжил зүйн газар/, Б.Наранбаатар

3.Н.Шинэбаатар, Ч.Ганболд /Шууд ТВ/
ХААИС 437 оноо
/Ц.Баасанжаргал. Б.Баянбулаг.Н.Санжаадамба. М.Түвшинтунгалаг/    

Эмэгтэй:
1.Дарханы ШУТИС 448 оноо
/Б.Хишигжаргал,Т.Хандсүрэн,Н.Мягмарсүрэн, Н.Долгорсүрэн/    

2.ХААИС, Мон-Алтиус БТДС-ын баг 494 оноо
/Б.Цэрэндулам, Б.Хишигжаргал, Б.Дунгаамаа, Б.Оюунтуяа

3.Дарханы татварын албаны баг 502 оноо
/Г.Энэрэл, Ц.Батцэрэн, Ц.Баярцэцэг, В.Отгонтуяа/ нар тус тус эхний байруудад орж алт,мөнгө,хүрэл медаль,өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнагдлаа.

Байгууллагын дүнгээр:
1.Дарханы ШУТИС 19 оноо

2.ХААИС, Мон-Алтиус БТДС-ын хамтарсан баг 24 оноо

3.Дарханы татварын албаны баг 31оноогоор тус тус эхний байруудад шалгарч алт мөнгө,хүрэл  медаль,өргөмжлөл,цомоор шагнагдсан.

Тус тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх сарын 9-15-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцох юм.


МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж