
Америкийн телевизийн нэр хүндтэй Эммийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байна. Эммийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Mildred Pierce” киноны дүрээр жүжигчин Кейт Уинслет хүртсэн бол “ITV1 “-ийн цуврал драмын дүрээр жүжигчин Даутон Эбби дөрвөн шагналын эзэн болжээ. “Mildred Pierce” кинонд ядуу тарчиг амьдралаа өөрчилж, амьдралаа босгож буй эмэгтэйн тухай өгүүлдэг юм байна. Жүжигчин Даутон Эбби телевизийн шилдэг богино хэмжээний цуврал болон шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн ажээ. Харин Эммийн шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн жигтэй зүйл болсон нь жүжигчин Алекс Болдвины бэлтгэсэн шог наргианыг “News Corp”-тай холбоотой гар утас хакердсан дуулианыг өгүүлсэн тул зохисгүй гэж үзэж хөтөлбөрөөс хасчээ. Учир нь “News Corp” нь наадмыг зохион байгуулж буй “Fox” компанийг эзэмшдэг юм байна. Шилдэг дүрийн шагнал хүртсэн Кейт шагналыг хүртэх эрхтэй хүн ээж нь гэж хэлсэн гэнэ. Тэрбээр "Та хэдэн ч настай бай, ямар ч ажил хийдэг байлаа танд хэрэгтэй цорын ганц хүн бол ээж тань. Тиймээс ээждээ маш их баярлалаа” гэжээ. “The Good Wife” цуврал киноны Жулиана Маргулиз, шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Кайл Чандлер хүртсэн бол шилдэг найруулагчаар Мартин Скорсиз “Boardwalk Empire” киногоороо тодорчээ. Харин шилдэг инээдмийн цуврал киног “Modern Family”-г нэрлэсэн байна.
Н.Энх