
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоо, Ардчилсан
Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд уулзжээ. Уулзалтаар намын дэргэдэх олон нийтийн байгууллагууд намын анхан, дунд шатны байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, бүх шатны сонгуульд оролцох залуучуудын хувь, оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудаар харилцан санал солилцжээ. Ингэхдээ тэд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тодорхой хувийг залуучуудаар бүрдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж, аймгуудын Ардчилсан нам болон Ардчилсан Залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болж, тохиролцсон байна.
Г.Дарь