Нэг настай хүүг машинаар дайрч, хохироожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Нэг настай хүүг машинаар дайрч, хохироожээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гудамжинд тоглож байсан нэг настай хүүг машинаараа дайрч, амь насыг нь хохироосон эмгэнэлтэй хэрэг гарчээ. Land Cruiser маркийн автомашин хөлөглөсөн С гэгч машинаар ухарч байхдаа хүүг анзааралгүй дайрсны улмаас нэг настай бяцхан хүү нас барсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Барс-2” худалдааны төвийн зүүн урд талд өчигдөр хүн осгож, нас баржээ. Талийгаач 150 орчим см өндөр нуруутай, 35-40 насны эмэгтэй байсан аж. Талийгаачийн хэн болох, нас баралтын шалтгаан зэргийг тогтоохоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд өгсөн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж