Дэлхийн алдарт “Columbia” брэнд Монголд хүрэлцэн иржээ. Тэд манай аялагчдад, аяллын хорхойтнуудад
бороо цас, нар салхинд үл ажрах брэндүүдээ зориулж байна. Бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн тав
тухыг дээдэлдэг тус компанийн
үйлдвэрлэсэн, агаарын солилцоог дээд зэргээр тооцсон
амьсгалдаг хувцас, халдаг гутлуудыг та харь орноос хайлгүйгээр эх орноосоо худалдан
авах боломжтой болж байна. Тодруулбал,
дэлхийд зартай “Columbia”-гийн
хувцас, хэрэглэлийг Улсын их дэлгүүрт худалдаалах болсон
тухай тус компанийн Ази дахь гадаад бодлого хариуцсан захирал нь өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулсан
юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн дээвэр гэгдэх
Эверестийн ноён оргилд хоёр ч
удаа амжилттай авирсан Г.Өсөхбаяр оролцож, аялагчдад, экстрим спорт сонирхогчдод
зориулсан жинхэнэ брэндийг Монголоосоо худалдаж авах боломжтой болсонд талархаж
буйгаа илэрхийлсэн юм.

Ж.ГЭГ