Тайваньд нэгэн зэрэг 4645 хийлч хөгжимджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Тайваньд нэгэн зэрэг 4645 хийлч хөгжимджээ

Тайванийн сурагчид Гиннесийн номонд бүртгүүлэх сонирхолтой арга олсон байна. Чанхуа хотын дунд сургуулийн сурагчид хамтран уг арга хэмжээнд оролцжээ. Тэд хотын хамгийн том стадионд нэгэн зэрэг хийл хөгжим тоглосноор Гиннесийн номын хуудаснаа нэрээ үлдээх эрхийг олж авсан аж. Арга хэмжээнд 18 хүртэлх насны 4645 хүүхэд оролцсон байна. Тэд хийлээр таван минут тоглосон ба хөгжим нэг км-ийн цаанаас сонсогдож байсан гэнэ. Өмнөх дээд амжилтыг англичууд эзэмшиж байжээ. Лонлон 1925 онд 4000 хийлч нэгэн зэрэг хийлдэж, Гиннесийн номонд бүртгүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж