Солонгос хэлний шалгалтад 5154 хүн тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтад 5154 хүн тэнцжээ

БНСУ-д ажиллах хүчин илгээх гэрээний дагуу энэ жил 9957 хүн бүртгүүлснээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 8326 хүн хамрагдсан юм. Энэ сарын 3, 4-нд орон даяар үргэлжилсэн солонгос хэлний шалгалтын хариуг өнөөдөр олон нийтэд мэдээлэх ёстой юм. Шалгалтын нэгдсэн дүн эцсийн байдлаар ирээгүй байгаа ч 5154 хүн шалгалтад тэнцсэн гэх мэдээллийг БНСУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Гэрээний дагуу 3000 ажилчин авах ёстой ч солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтой юм байна.

Одоогоор шалгалтад тэнцсэн хүмүүсийг хэдийд эмнэлгийн үзлэгт хамруулах шийдвэр гараагүй бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс эмнэлгийг сонгон шалгаруулж, үзлэг хийх юм байна. Мөн Өмнөд Солонгос улсаас эмч нар ирж, үзлэг хийх төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна. БНСУ-д гэрээгээр ажиллах иргэд гурван жилийн хугацаанд 600 мянгаас нэг сая төгрөгийн цалинтай ажилд гэрээгээр ажиллах юм.

 Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж