”Хөгжлийн яриа” Улаангомд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

”Хөгжлийн яриа” Улаангомд эхэллээ

Ардчилсан
намын гишүүдийн “Нэг Ардчилал” клубээс Ховд аймгийн Ардчилсан намтай
хамтран “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг Ховд аймагт
зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин
нар болон “Нэг Ардчилал” клубын зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Эдийн засгийн бодлого,
өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу, Ховд аймгийн
Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж нар оролцож, Ховд аймгийн иргэд,
ХААИС-ийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн
сурагчидтай уулзалт хийсэн байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид
“Хариуцлагатай иргэн-хариуцлагатай төр”, “Уул уурхайн өгөөжийг иргэдэд
хэрхэн хүртэх вэ?”, “Хариуцлагатай улс төр” зэрэг сэдвээр илтгэл тавин
иргэдтэй санал солилцсон байна. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр,
Х.Тэмүүжин нар оюутан, сурагчидтай “Хувь заяагаа хэрхэн сонгох вэ?”,
“Амжилтын нууц” сэдвээр яриа өрнүүлэв. Ховд аймагт хоёр өдөр үргэлжилж,
өчигдөр өндөрлөсөн хэлэлцүүлгийн үеэр Ховдын залуус “Нэг Ардчилал”
клубийн салбарыг аймагтаа байгуулахаар санаачилга гаргасан байна.

Харин
өнөөдрөөс “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлэг Увс аймагт эхэлж
буй бөгөөд өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх аж.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж