“МанЮ”-гийн гайхамшиг үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн гайхамшиг үргэлжиллээ

Английн Премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд дуулиан шуугианаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ тойргийн эхний шуугиан Английн топ дөрвөн багийн нэг хэмээх алдрыг зүүдэг “Арсенал” клуб “Блэкбурн” багийн “Ивуд парк”-т зочлон, 4:3 харьцаатай хожигдлоо. Тоглолтын гоолын эхлэлийг зочдоос гурван тоглолтоор торгуулаад эргэн ирсэн “шинэ цэрэг” Жервиньо 10 дахь минутад нээлээ.  Микел Артета “Арсенал”-д ирснээр тэд солилцоо, наймааны цонхоор алдаад байсан Фабрегас, Насритай үе шигээ төвийн санаачилга сайтай тоглолтоо эргүүлэн олж авч чаджээ. Гэтэл талбайн эздээс 25 дахь минутад Якубу тоог тэнцүүлж байна.  “Арсенал” дахин дайралтаа үргэлжлүүлж, Микел Артета 35 дахь минутад гоолдсоноор “Их буучид”-ын тэргүүллээр эхний үе өндөрлөлөө. Хоёрдугаар үе “Арсенал” багийн хувьд “МанЮ”-д хожигдсоноос хүнд тоглолт боллоо. Тэд өрсөлдөгчдөө хоёр гоолоор “бэлэг” барилаа гэхэд болно. Гоолын эздээр Алекс Сонг болон төвийн хамгаалагч Лаурен Кошельний тодорлоо. Харин эздээс Якубу 50 минутад гоолдсоноор “Блэкбурн”-ы төлөө анхны “дубль” хийлээ. 85 дахь минутад сэлгээгээр гарсан Шамах гоолдон багийнхандаа найдвар авчирсан ч өөр гоолгүйгээр өндөрлөлөө. Энэ тоглолтын өмнө “Арсенал”-ын дасгалжуулагч Арсень Венгер “Энэ тоглолтоор манай багийн шинэ үе ирнэ” хэмээн ярьж байсан юм. Сүүлийн үед Английн Премьер лигт топ дөрвөөс аль нэг нь лигээ тааруухан эхлүүлдэг уламжлал тогтож байна уу гэлтэй.

Харин өчигдөр Премьер лигийн “Super Sunday” гэгддэг тоглолтууд боллоо. Эхний тоглолт “Тоттенхэм” талбайдаа “Ливерпуль”-ийн хүлээн авч, 4:0-ийн харьцаатай “бут ниргэлээ”. Тоглолтын долоо дахь минутад “Зуны солилцоо наймааны цонхоор өөр баг руу явна” гэж байсан Лука Модрич гоолдсоноор талбайн эзэд тэргүүлж эхэллээ. 28 дахь минутад зочдын гол найруулагчаар талбайд гарсан Чарли Адам хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр багаа хүнд байдал, хүн дутуу үлдээлээ. Ингэснээр энэ үе өөр гоолгүй өндөрлөж, хоёрдугаар үе эхэлсэн.  Энэ үеийн 63 дахь минутад Мартин Шкертел мөн хоёр дахь шар хуудас авч, багийнхнаа есүүлэнг нь талбайд үлдээлээ. Ийнхүү хүний илүүтэй болсон “Тоттенхэм”-ийн довтолгоонууд амжилттай болж, 66 минутад Жермайн Дефое, 68, 90 дэх минутад Адебайор гоолдсоноор тоглолт өндөрлөлөө.

Энэ тойргийн шилдэг тулаан өнгөрсөн жилийн аварга “МанЮ”, дэд аварга “Челси” багуудын хооронд болж, 3:1 харьцаатай аваргууд илүүрхэв. Улирал эхэлснээс хойш учраа болгоноо илүүрхэн буулган авч байгаа  “Улаан чөтгөрүүд”-д Крис Смолинг 8, Луиш Нани 37, “Цагаан Пеле” хэмээн нэрлэгдээд буй Рүүни 45 дахь минутад гоолдсоноор эхний үед тоглолтыг шийдсэн гэхэд болно. Харин хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Анелкагийн дамжуулалтаар Торрес 46 дахь минутад гоолдсоноор багтаа сэргэлт авчирсан ч өөр гоолгүйгээр тоглолт өндөрлөсөн юм. Сүүлийн жилийн турш урьдын сайхан тоглолтоо үзүүлэхгүй байгаа Торрес энэ тоглолтод сайн тоглосон ч азгүй байсан гэхэд болно. Тэрбээр хоёрдугаар үед хаалгачийн эсрэг ганцаар гарч, хоосон хаалганд цохисон ч бөмбөг хаалганы хажуугаар өнгөрсөн. Өчигдөр “Челси”-гийн довтолгоо, хамгаалалт сайн байж, ширүүн өрсөлдөөн гаргасан ч үр дүн “МанЮ”-гийн талд өндөрлөсөн юм. “МанЮ” ийнхүү гурван гоол оруулснаар 1946-47 оны улиралд “Вулвес” багийн эхний таван тойрогт 21 гоол оруулсан амжилтыг давтлаа. Харин энэ улирлыг гайхалтай эхлүүлсэн Манчестер хотын нөгөө нэг баг “Сити”, Лондон хотод “Фулхэм” багийн талбайд зочлон 2:2-ын харьцаатай тэнцлээ. Хоёр гоолыг Серхио Агуэро 18 болон 46 дахь минутад оруулсан.

Английн “Премьер лиг”-ийг таван тойргийн дараах байдлаар есөн гоолтой Рүүни, найман гоолтой Агуэро нар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.  

Английн Премьер лигийн тавдугаар тойргийн дүн:

Блэкбурн4:3 Арсенал
Астон Вилла” 1:1 “Нью Касл”
Болтон1:2 Норвич Сити”
Эвертон3:1 “Уиган”
“Свонси Сити”
3:0 Уэст Бромбич”
Вулвес0:3 Квинс Паркер Рейнжерс”
Тоттенхэм4:0 Ливерпуль”
Фулхэм2:2 “Манчестер Сити”
Сандерлэнд4:0 Стоук Сити”
МанЮ” 3:1 Челси

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж