Гавлаараа нийлсэн ихрүүдийн мэс засал амжилттай болов

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Гавлаараа нийлсэн ихрүүдийн мэс засал амжилттай болов

Судан улсад төрсөн гавлаараа нийлсэн ихэр охидыг салгах мэс засал амжилттай болжээ. Маш ховор, эрсдэл ихтэй, дараалсан мэс заслыг Их Британийн “Great Ormond Street” мнэлгийн эмч нар хийсэн байна.  11 сартай Ритал, Ритаг Габура хэмээх ихэр охидод өнгөрсөн тавдугаар сараас эхлэн дөрвөн үе шаттай мэс засал хийжээ.  Гавлын ясаараа нийлсэн ихэр 2.5 сая төрөлтөд нэг удаа тохиолддог ба ийм ихрүүдийг салгах мэс засал хамгийн аюултайд тооцогддог. Учир нь тархинд асар олон судас байдагтай холбоотой ажээ.

Охидын нийлсэн гавлын ясыг салгасны дараа арьс нөхөн суулгах мэс заслыг өнгөрсөн долдугаар сард хийсэн юм байна. Мэс заслын үеэр ихрүүдийн зүрх судасны үйл ажиллагаа хэвийн болохгүй байх, аль нэгийнх нь зүрх хаагдах эрсдэл байдаг ажээ. Охидыг салгах мэс заслын төлбөрийг “Facing the World” хандивын байгууллага гаргасан байна. Мэс заслын үеэр охидын зүрхний цохилт хэд хэдэн удаа унасан гэнэ. Мэс засал амжилттай болсон ч хүүхдүүд мэдрэлийн согогтой болох эрсдэл өндөр байдаг авч, эмч нар охид эрүүл саруул гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Гавлын ясаараа залгагдсан ихрүүдийг салгах мэс заслыг өмнө нь хэд хэдэн удаа хийж байсан ч амжилт олсон нь ховор гэнэ. АНУ-ын Анагаахын үндэсний номын сангийн архивт тэмдэглэснээр хамгийн анхны амжилттай болсон нь 1956 онд хийсэн мэс засал гэнэ. 2003 онд Даллас хотод Египетийн ихрүүдийг салгах мэс засал хийсэн бол үүнээс нэг жилийн дараа Филиппин ихрүүдийг салгах дараалсан мэс засал арван сар үргэлжилсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж