Их горхитойд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Их горхитойд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэрийн амны баруун дээд эхэнд Их горхитой гэдэг газар гарсан ойн түймрийн дуудлагаар ажилласан байна. Нэг га орчим талбайг хамарсан ойн түймрийг НОБГ-ын дэд дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараар ахлуулсан 47 албан хаагч, гурван  автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллан, өчигдөр  19.00 цагийн орчимд  бүрэн унтрааж,  Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ. Түймрийг унтраахад Аврах, гал унтраах 14, 30, 63 дугаар анги, Аврах салбар, Богдхан уулын захиргааны ажилчид, байгаль хамгаалагчид оролцсон байна.

Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд найман удаагийн ойн  түймэр гарч, 9.2 га талбай өртжээ. Ой, хээрийн түймрийг тэтгэх гол материал нь  унаж үжирсэн мод, бут, сөөг, хөвд, өвслөг ургамлууд  байдаг бөгөөд түймрийн  шалтгааны 90 хувийг нь хувь хүний үйл ажиллагаатай холбоотой, харин үлдсэн хувь нь байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс буюу аянга, цахилгаан, биохимийн урвал, хүчтэй салхины улмаас мод, ургамалд үрэлт үүссэнээс болдог байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж