Х.Батбаатарын зурсан Буддын сүм хийдийн том, жижиг хонхнууд хийгээд уран бичлэгийн бүтээлүүд, Б.Нандин-Эрдэнийн сонин, сэтгүүлийн хайчилбаруудаар урласан бүсгүй хүний хөргүүд содон шийдлээрээ олны анхаарлыг татаж байгаа тухай “Бангкок таймс” сонинд бичжээ.Монгол зураачдын өнгө, будаг, хэлбэр агуулгын шийдэл Бангкокийн уран зураг сонирхогчдын нүдийг баясгаж байна. Зураач Х.Батбаатар, Б.Нандин-Эрдэнэ нарын “Төгсгөх цаг” нэртэй үзэсгэлэн “Тео намфа” галерейд гарчээ.