6000 бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

6000 бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн үйл явдалд зориулсан хүчит 6000 бөхийн барилдаан гурав дахь өдрөө “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д үргэлжилж байна. Өнөөдөр барилдааны нэгийн даваа өндөрлөж, маргаашнаас бөхчүүд хоёрын даваанд хүч үзэж эхлэх юм.

Түүхт ойн жилд улсын баяр наадамд 1024 бөх барилдаж, арав давсан бөх түрүүлдэг бол энэхүү түүхт барилдаан 13 даваатай. Монголд төдийгүй дэлхийд анх удаа болж буй 6000 бөхийн барилдаанд ямар цолтой, хэн гэж бөх түрүүлэх нь Гиннесийн номонд бичигдэх бас нэгэн өвөрмөц амжилт юм.

Уншигч та Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэхээр зохион байгуулж буй 6000 бөхийн барилдаанд хэнийг түрүүлнэ гэж бодож байгаагаа “СЭТГЭГДЭЛ БИЧИХ” хэсэгm үлдээж, саналаа хуваалцана уу.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж