Оросын дуучин тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Оросын дуучин тэргүүн байр эзэллээ

Дуурийн урлагийн төрөлд дэлхийд хамгийн том тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Competition dell’Opera тэмцээний өнөө жилийн ялагчаар ОХУ-ын баритон хоолойт дуучин Роман Бурденко шалгарч, 10 мянган еврогийн эзэн боллоо. Удаахь хоёр байрыг ч мөн хойд хөршийн дуучид эзэлжээ.

Өнгөрөгч бямба гаригт эцсийн шалгаруулалт нь болсон уг тэмцээний шилдэг 12 дуучны нэгт манай ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин шалгарсан юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард сонгодог урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ.

Competition dell’Opera тэмцээн 2001 оноос Дрездень хотод болж байсан ч энэ жил ОХУ-д Италийн соёл, урлагийг түгээн сурталчлах жил болгон тэмдэглэж буйтай холбогдуулан анх удаа Москва хотноо зохион байгуулж, алдарт Их театрын тайзнаа шилдгүүдээ уралдуулжээ.

Г.Ундрам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж