IPTV үйлчилгээний сарын хураамж ердөө 9,900 төгрөг

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

IPTV үйлчилгээний сарын хураамж ердөө 9,900 төгрөг

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээ л бол тэнгэрт хадсан үнэтэй гэж бид ойлгодог. Тэгвэл энэ ойголт хуучирсан гэдгийг одоогийн байдлаар Монголд технологийн хэллэгээр Triple Play Service буюу Гурвалсан үйлчилгээг сонгодог утгаар нь хэрэглэгчдэдээ хүргэж буй цорын ганц компани болох Юнивишн компани харуулж байна.

Кабелийн телевизийн дараа үе болох IPTV хэмээх үзэгчдэд телевизийг хүссэнээрээ удирдах боломжийг өгдөг ухаалаг  технологи нь 21 дүгээр зууны телевиз үзэгчдийн сонголт гэдэг нь тодорхой болсон бөгөөд өдгөө энэ технологийг дэлхийд цөөн тооны өндөр хөгжилтэй орнууд л нэвтрүүлсэн байгаа гэхээр үүнийг дагаад үнэ ханш нь ч өндөр байх ёстой мэт санагдана. Гэтэл IPTV үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлэгч Юнивишн компанийн Дан IPTV үйлчилгээний сарын суурь хураамж ердөө 9,900 төгрөг аж.

Дан IPTV үйлчилгээнд дэлхийн шилдэг 2 HD-өндөр нягтралын суваг болон 71 SD-энгийн суваг багтах ба телевизийн эфирийг ухраах, зогсоох, гараад өнгөрсөн нэвтрүүлгийг 72 цагийн дотор нөхөж үзэх, бичлэг хийх, видео сан зэрэг IPTV-ийн ухаалаг нэмэлт үйлчилгээнүүдийг давхар авах боломж байна.

Юнивишн компани IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг тус тусд нь буюу Дан хэлбэрээр мөн Хосолсон болон Гурвалсан үйлчилгээ хэлбэрээр хэрэглэгчдэдээ санал болгодог билээ.

IPTV+Суурин утасны Хосолсон багцын сарын суурь хураамж 19,900 төгрөг байна. Хосолсон багцад нийт 14 HD суваг болон 71 SD сувагтай IPTV үйлчилгээ ба суурин утас руу 15 төгрөгөөр, үүрэн утас руу 50 төгрөгөөр дуудлага хийх хамгийн хямд ярианы тариф бүхий Суурин утасны үйлчилгээ багтана. Уг суурин утсаар хэрэглэгчид  дүрс, дүрсээ харан ярих боломжтойгоос гадна интернэт холболттой л бол дэлхийн өнцөг булан бүрээс өөрийнхөө дугаарыг ашиглан дуудлага хийж болно.

Одоо та бүхэн IPTV+Суурин утас+Интернэтийн Гурвалсан үйлчилгээний үнийг сонирхож байгаа нь лавтай. Тэгвэл Гурвалсан үйлчилгээний Классик багцын сарын суурь хураамж нь 29,900 төгрөг юм. 29,900 төгрөг гэдэг бол өнөөдрийн бидний хэрэглэдэг 1Mbps хурдтай интернэтийн үнэ биш гэж үү?

Классик багцын IPTV үйлчилгээ нь 6 HD болон 67 SD сувагтай ба Суурин утас нь дээр дурьдсан олон шилдэг давуу талуудтай. Энэ багцын онцлох давуу тал нь 1Мbps өндөр хурдны интернэт юм. Интернэт нь найдвартай холболттой ба Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж нь танай гэрийг утасгүй интернэтийн Wi-Fi орчин болгоно.

Таны хэрэгцээнд тохирох бусад багцуудын мэдээлэл, үнэ тарифийг мэдэхийг хүсвэл www.univision.mn цахим хаяг ба 7711-8811, 1424 утсанд холбогдон мэдээлэл аваарай.

IPTV, Суурин утас, Интернэтийг хамтад нь 1Мbps интернэтийн  хаа ч байхгүй хямд үнээр хэрэглэх боломж зөвхөн та бидэнд байна.

Дэлхийн технологийн гайхамшгийг гэр бүлээрээ мэдэрцгээе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж