Монгол Улсын хойд хэсэгт орших Овоотын ордод судалгаа хийж буй геологчид энэхүү орд нь коксжих нүүрсний арвин их нөөцтэй болохыг эцэслэн баталгаажуулжээ. Тодруулбал, тус талбайд 100 гаруй өрөмдлөг хийж, өмнө нь таамаглаж байсанчлан 330 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэдгийг тогтоосон байна. Овоотын ордод “Аspire Mining Limited” компанийнхан судалгаа хийж байгаа аж. Овоотын ордоос коксжих нүүрс олборлож, хөрөнгө оруулалтаа татаж, амжилттай ажиллаж эхэлбэл тэнд төмөр зам тавих бодолтой байгаа юм байна.
"Улс төрийн тойм" сонин