МАХН, МАН-тай Ю.Цэдэнбалыг “булаацалдав”

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

МАХН, МАН-тай Ю.Цэдэнбалыг “булаацалдав”

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 95 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон. Энэхүү ойг тохиолдуулан Ардын намын дарга С.Батболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Тэгвэл МАХН-ынхан ч зүгээр суусангүй.  Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 95 жилийн ойг мөн л өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлжээ. Энэ хүрээнд “Түүх уламжлалыг судлах нийгэмлэг” төрийн бус байгууллагаас “МАХН-ын удирдагч Ю.Цэдэнбалын улс төрийн шинэчлэлт ба өөрчлөлт” сэдвийн дор уулзалт, ярилцлага зохион байгуулж, эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан байна. Энэхүү уулзалт ярилцлагад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог болон тус намын гүйцэтгэх хорооны гишүүд оролцжээ. Энэхүү давхцалаас харахад МАХН болон Ардын намынхан түүхээ булаацалдах нь тодорхой боллоо. Намынх нь түүхтэй холбоотой тэмдэглэлт ой, баяр бүхнээр энэ хоёр нам намын түүхээ өмчлөх гэж оролдон, нэг нэгнээсээ дээр гарах гэж үзэх нь бүр сүүлдээ хэвийн үзэгдэл мэт болж хувирлаа. Уг нь МАХН-ынхан “Ардын намтай өмчийн маргаан үүсгэхгүй” гэж байсан ч түүхээ булаацалдахгүй байж тэсэхгүй болсон бололтой.  

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж